Mac OS дээр Youtube болон Facebook-ээс видео бичлэг татах

“Macbook дээр Youtube-ээс яаж бичлэг татах вэ?” гэж хүмүүс их асуудаг. Тиймээс Mac OS дээр Facebook болон Youtube-ээс бичлэг татах амархан арга зааж өгье. Мэдээж бичлэг татах маш олон app-ууд, аргууд байгаа. Харин та ямар нэгэн application суулгахгүйгээр, Safari болон Google chrome, Mozilla firebox гээд өөрийнхөө ашигладаг вэб хөтөч дээрээ нэмэлтээр extensions суулгахад болно.

Жишээ болгон Safari дээр суулгах зааврыг оруулж байна.

1. http://en.savefrom.net руу ороод меню хэсгээс install гэдэг дээр дарна. (Доош нь гүйлгээд ямар ямар сайтнаас татах, хэрхэн суулгах заавартай танилцаж болно.)

2. Install for Safari гэсэн ногоон товчин дээр дарж татна.

3. Татагдсан SaveFrom.net helper нэртэй fila-аа уншуулахад “Are you sure you want to install the extension “SaveFrom.net helper?” гэсэн жижиг цонх гарч ирэх ба TRUST сонголтыг хийж баталгаажуулна.

4. Вэб хөтөчөө хаагаад нээнэ.

5. Одоо та Youtube рүү ороод ямар нэгэн бичлэг тоглуулахад тухайн бичлэгийн доод хэсэгт татах холбоос бүхий ногоон сум харагдах болно. More хэсэг дээр дарж ямар өргөтгөлөөр, ямар хэмжээтэй татахаа сонгож болно.

Танд зөвлөхөд 720 юмуу 360-аар татахад тохиромжтой. Facebook -ээс бичлэг татах бол тухайн бичлэгний зүүн дээд буланд татах холбоос бүхий ногоон сум харагдаж байгаа. Хэрвээ ногоон суман дээр дарахад тухайн бичлэг өөр цонхруу шилжвэл, мауз 2-оо (Secondary click) дараад Downloads Video гэдгийг дараарай.