Mac хэрэглэгчдийн эзэмшвэл зохих товчны хослолууд /Shortcuts/

Кейбоард товчны хослол (Keyboard shortcuts) ашиглах нь компьютерийг үр дүнтэй хурдан ашиглахад тусалдаг. Энд бид Мак хэрэглэгчдийн зайлшгүй мэдэж байх ёстой ажлыг хөнгөвчлөх товчлуурын хослолыг хүргэж байна.

Command+C: Copy буюу хуулах команд Command+X: Cut буюу зөөх команд Command+V: Paste буюу хуулах, зөөх команд өгсөн файлуудыг хуулж авчрах Command+A: Select All буюу бүгдийг сонгох комманд

Command+Q: Quit буюу сонгосон програмыг шууд, бүрэн хаах команд

Command+Tab: Нээлттэй ажиллаж буй бүх програмуудын хооронд шилжих команд /Command товчоо дарсан хэвээр Tab дарах бүрт сонголт хийх боломжтой/

Command+Option+M: Энэ хослолоор дэлгэцэнд нээлттэй байгаа бүх цонхыг доош док уруу хумих болно. Command+Shift+A/U/D: Finder-ийг нээсэн үед Application, Utilities, Desktop уруу хурдан очно. Маш олон цонх нээсэн үед цаг хожиход тун хэрэгтэй түргэн товчлуур шүү.Command+1/2/3/4: Finder дээр юмсыг харах хэлбэр сонгоход заавал хулганаа гүйлгэх шаардлагагүй. 1 бол icon-оор харуулна, 2 дараалуулж, 3 баганаар, 4 cover flow.

Command+Option+I: Хэрэв та сонгосон зүйлсийнхээ мэдээллийг нарийвчлан харахыг хүсвэл файлуудаа сонгоод энэ хослолыг дар. Та бүх мэдээллийг нэг дор харах болно.

Command+Shift+4 and Space: Command+Shift+4 дарахад тухайн сонгосон талбайн дэлгэцийн зургийг авдаг гэдгийг та мэдэх байх. Харин үүний дараа Space товч дараад дэлгэцийн дурын хэсэгт дарахад ямар нэгэн илүү дүрсгүй PNG зураг хадгалагдах болно.

Command+Option+Space: Та Spotlight хайлт хийхдээ Command+Space ашиглагдах байх. Харин option товчыг нэмсэнээр Spotlight хайлтын цонх гаргаж хайж буй зүйлээ илүү дэлгэрүүлэх боломжтой юм.

OS X дээр маш олон хэрэгтэй хурдан товч байдаг боловч хамгийн түгээмэл хэрэглэгддэг дээрх хослолууд танд хэрэг болно гэж бодож байна.