Macintosh хэрэглэгчдийн хувьд хамгийн их тохиолддог бэрхшээл бол Монгол гарын драйвер суулгах явдал байдаг.
Mac OS X системд Монгол гарын драйвер буюу keyboard layout ороогүй байдаг тул өөр аргаар суулгах хэрэгтэй болж байгаа юм.
Иймд хэрхэн уг гарын драйверыг суулгах талаар дараах зааварчлагааг даган суулгаарай.
Хэл солих болгонд маусаар дэлгэцний дээд хэсэгт дарж солих нь заримдаа залхуутай санагддаг тул keyboard shortcut ашиглан хэл солих үйлдлийг хялбарчилж болно.
1. Эхлээд System Preferences - Keyboard - Keyboard Shortcuts дарааллаар орно.
2. Keyboard & Text Input дэд цэсийг сонгоод Select the previous input source идэвхижүүлнэ.
3. Энэ нь өөр shortcut-тай давхацах тул шар тэмдэглэгээ гарах болно. Тухайн анхааруулах шар тэмдэглэгээ гарч байгаа хэсэг дээр дарахад Spotlight буюу хайлтын (компьютераас) цэсийг гаргах комманд гарч байгааг идэвхигүй болгоно.
Ингэснээрээ та хэлээ солих болгондоо маусаа чирэх хэрэггүй болох ба Command + Space товчлуурыг зэрэг дарснаар хялбар хэлээ солих боломжийг олгоно.
Spotlight-ын тухайд гэвэл компьютер дээр байгаа файл, аппуудыг нэрээр хайхад хэрэглэдэг бөгөөд хэл солихтой адил тогтмол хэрэглэгдээд байхгүй шүү дээ. Та хүсвэл өөрийн shortcut-ыг үүсгэж болно.